[Chorus: Ebo]
Надад боломж олгосон охидуудын тоогоор (1 2 3 4)
Тайзан дээр чамд дуулъя ГооГоо (их сайхан харагдаж байна)
Хасах гуч хамаагүй чам руу (дөч тавь ч хамаагүй)
Цасан дээр бүжиглэе би танго (танго танго)
Чамайг харж явдаг харчуудын баргил хоолой (бас байгаа цагаанууд)
Минийх шиг бишээ бүгд хог хог (адил биш ээ Vandebo)
Хасах дөч хамаагүй чам руу (тавь жар ч хамаагүй)
Автобус хүлээнэ би яг koala
[Verse 1: Ebo]
Надад од болох сонин бишээ зүгээр л
Чихэн дээр чинь цэцэрлэг тарьж л байвал болоо
Гадуур хог дуулах сонин бишээ
Гацуурхан тавиад зүгээр л зүгээр л хажууд чинь баймаар байна
Мэдэхгүй төөрөлдөж байна гудамжаар дүүрэн утаа
Хүсвэл би гоёх дургүй ч чамд зориулж smoking suit
Үгээ чи бөөрөнхийлөөд өөриймсөг өөрийн бишээ
Амжилтын төлөө зүтгэж яваагаа би мартаж билээ
[Verse 1: Vande]
Чи намайг аварч чадна амаараа
Тойруулахгүй нь амар хэлэх гэсэн санаагаа
Хамт байхад шатаж үхлээ СӨХ аваасай халаалтаа
Би тийм сайхан амьтан бишдээ шалгуулаарай хараагаа
Миний ойрын зорилго чамтай ний нуугүй байх
Өөрөө нуугдсан хойноо мэдэн будлиж чамтай цуг хайя
Хамтдаа шинэ үг цээжлэхийн тулд хөргөгчин дээр бичээд наая
Сүүлийн нэг жил чам дээр уналаа, чи бол миний хичээл ном
Шалгалттай өдрийн өмнөх орой асуугдана
Хааяа ганцааранг чинь үлдээж хөгжим аялна
Яагаад хааяа холдоод байна аа маамуу нааш ир (маамуу нааш)
Харанхуй хаалга тогшиход тэврэлдээд хэлье “тэнэгээ яасан” (тэгээд яасан)
Амралтын өдрөөр хайраа Сакурадъя