Ginjin
Uhel Tugsgul Uu
[Chorus]
Үхэл гэдэг төгсгөл үү
Үхнэ гэдэг өрөөсгөл зүйл
Үхэл гэдэг үргэлжлэл
Үхэл гэдэг төгсгөл үү
(Hell nah)
Үхэл гэдэг төгсгөл үү
(Hell nah)
Энэ бол чиний хөлийн мөр
Харуусал харуулна чиний нүд
4:44 цагийн хүрд
Чамайг сэрээнэ хар дарсан зүүд

[Verse 1]
Чиний хувьд үхнэ гэдэг эхлэл
Чиний хувьд амьдарна гэдэг шийтгэл
Karma is a bitch
Зөөлөнд зөөлөн хатууд хатуу
Хандах хорвоод чи буцах ямар ч замгүй
Чиний хувьд үхэл гэдэг диваажин амьдрал гэдэг там
Юу хийнэ түүнийгээ хураана энэ бол байгаль эхийн жам
Мөнх наслахад яахав чи хайгаад олохгүй мөнхийн ус
Үйлийн үрээр дахиад л төрнө хэзээ ч бүү итгэ хорвоогийн мөнх бусд
Oh, Чи удахгүй түнэр харанхуйд
Oh, Чи хэзээ ч гэгээг харахгүй
Oh, дахиж чамд аз таарахгүй
Азын 13-н тэнгэр таалахгүй
Амьсгалах бүрдээ амьдын там
Айдас хүйдэстэй амьдралын амт
Амьд явах хүсэл чинь барагдана лав
Арьс нөмөрсөн муу чөтгөр МАМ
I feel like im the messenger of god
The God is my shepherd coz i'm the G.O.A.T

[Verse 2]
Энэ бол чиний гишгэсэн хөлийн мөр
Харуусал мэдрэгдүүлнэ чиний нүд
4:44 цагийн хүрд
Чамайг сэрээнэ хар дарсан зүүд
Чиний хийсэн нүгэл оршино үүрд
Чиний хаалгыг тогшино үүр
Энэ бол чиний үйлийн үр дүн
Хүртэх ёстойгоо л хүртэнэ
Байгалийн бичигдээгүй дүрэм
Насан турш муу нэр зүүж үлдэнэ
Аюул заналхийлэл гэр бүлд нь ямар ч буруугүй үр хүүхэд нь
Хохирч хоцорно адаг сүүлд нь
Бурхны өмнө бүгд л шүүгдэнэ
Албин тийрэн чамаас зүүгдэнэ
Би бол чамайг гэсгээх шүгдэн
Удаан удаан тайван тайван
Зөөлөн зөөлөн нүдээ ань
Уйлаад яахав үүдээ нээ
Эрлэг чинь энд ирсэн байна
I feel like im the messenger of god
The God is my shepherd coz i'm the G.O.A.T

[Chorus]
Үхэл гэдэг төгсгөл үү
Үхнэ гэдэг өрөөсгөл зүйл
Үхэл гэдэг үргэлжлэл
Үхэл гэдэг төгсгөл үү
(Hell nah)
Үхэл гэдэг төгсгөл үү
(Hell nah)
Энэ бол чиний хөлийн мөр
Харуусал харуулна чиний нүд
4:44 цагийн хүрд
Чамайг сэрээнэ хар дарсан зүүд