Uka
Gantsaar Duulaach
Дахин дурлатал минь намайг бүү ганцаардуулаач
Сэтгэл чинь хөдөлж байвал бүү ганцаараа дуулаач
Хэлж чадаагүй үгсээ бүү хав дарж нуугаач
Хэцүү үе тулгарсан юм бол намайг дуудаач

Сарны сүүдэрт хонхны доор
Чиний тухай дуу зохионо
Чиний сайхныг бишрэн дуулах залуусын хоор
Хотоор дүүрэн эгшиглэх
Гитарын эгшиг ля минор
Чамайг өөрийн болгох хүсэлтэй залуус тоо

Зүрхний хэмнэлээр уянгалах сэтгэл шингэсэн дуу юу дуу юу
Зүйлийн цэцэгсээр гоёсон зүүдний дагнина нь чи юу чи юу

Дахин дурлатал минь намайг бүү ганцаардуулаач
Сэтгэл чинь хөдөлж байвал бүү ганцаараа дуулаач
Хэлж чадаагүй үгсээ бүү хав дарж нуугаач
Хэцүү үе тулгарсан юм бол намайг дуудаач

Сайн уу
Сонин сайхан юу байна
Сонин сэтгүүл дээрх үнэн үү

Гэрийн хорионд байгаа сурагтай
Харах юм бна шд ээ зөвхөн зурагтаар
Чиний инээсэн зурагнаас
Утасны чинь дугаар ургана аа
Чиний намайг гэсэн үгсээс
Миний түрхдэггүй ус үнэртэнэ
Жаахан хэтрүүлье ардаа үлдээе
Гунигтай урт өдрүүдийг
Хүрч байна чи хүрэх ёсгүй бүсүүдэд
Хүмүүсийн хэл амнаас айсан бүсгүй би

Биеэ барьж ядна
Ганцаардлаа чагнана
Зүрхэндээ аялна

Зүрхэндээ, Зүрхэндээ, Зүрхэндээ